
Бүх цаг үеийн үзэсгэлэн төгс бүсгүйчүүдийн нэгт зүй ёсоор нэрлэгддэг өнгөрсөн зууны алдартан бол яах аргагүй Английн жүжигчин Одри Хепбёрн билээ. Одри Хепбёрн олон гайхалтай дүр бүтээснээс Америкийн зохиолч Трүман Капотегийн алдарт “Тиффани дахь өглөөний цай” кино нь түүнд “Оскар”-ын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг авчирч байсан юм.
Тэгвэл орчин үеийн хамгийн алдартай реалити од Ким Кардашиан Майамид хийгдэж буй шоуныхаа зураг авалтын үеэр “Тиффани дахь өглөөний цай” кинонд тоглож байх үеийн Одри Хепбёрныг санагдуулаад амжлаа. Тэрээр Одритай адил богино чолк гаргаж, “Тиффани дахь өглөөний цай” киноны Одрийн дугуй унадаг хэсгийг дуурайсан байна. Сонирхуулахад Одри энэ кинонд тоглохдоо Шон хүүгээ төрүүлээд гурван сар болж байсан юм. Гэхдээ Ким Кардашиан бол охиноо өнгөрсөн оны зургадугаар сард өлгийдөн авсан билээ.
