Тосгоныхон цэргийн цувааг зогсоов

Хуучирсан мэдээ: 2014.04.16-нд нийтлэгдсэн

Тосгоныхон цэргийн цувааг зогсоов

Луганск мужийн Райгородка тосгоны оршин суугчид Украины агаарын цэргийн десантын хуягт техникийн цувааг зогсоожээ. Хуягт машинууд, их буу, танкийн цуваа Днепропетровскаас Луганскт очихоор явж байжээ. Райгородка тосгон Луганскаас 30 км-ын зайтай аж.

Орон нутгийн өөрийгөө хамгаалах хүчнийхэн цувааг огт нэвтрүүлэхгүй гэсэн байна. Тосгоныхон десантын отрядын дарга Андрей Ковальчуктай ярилцсан ба офицер ямар зорилгоор явж буйгаа хэлэхээс татгалзжээ. Гэхдээ энгийн иргэдийн эсрэг зэвсэг хэрэглэхгүй гэсэн байна.

Цэргийнхэнд Луганскт цэргийн техникийг оруулахгүй гэж мэдэгдсэн ба одоо тосгоны дэргэд зургаан хуягт, зураан их буу чирэгч техник зогсч байна. Энэ мэдээлэл гарах үеэр Украины Батлан хамгаалах яамныхан ийм зүйл болоогүй гэж мэдэгджээ.

Үүний өмнө Ровеньки хотод оршин суугчид нь зэвсэг зөөж явсан гурван КамАЗ машиныг зогсоон, хураасан зэвсгээ өөрсдийн олз хэмээжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж