
Ч.Ганбат нь “Сочи-2014” олимпийн наадамд Монгол Улсыг төлөөлж, албан ёсны гэрэл зурагчнаар ажиллан, өвлийн олимпийн түүхэн гэрэл зургуудыг дуран авайдаа буулган ирсэн билээ. Тэрээр өмнө нь мөн “Лондон-2012” зуны олимпийн наадамд монголоос анх удаа гэрэл зурагчнаар ажилласан бөгөөд олимпийн гэрэл зургуудаараа “Лондон 2012” үзэсгэлэн гаргаж, олимпийн баярт мөчүүдийг спорт сонирхогчидтой хуваалцаж байсан юм.
Өвлийн спортын гайхамшигт агшныг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн “BLUEMON” төвийн "BLUE MOON" галлерейд нээгдэнэ.
Үзэсгэлэнг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо зохион байгуулж, дэмжигчээр ССАЖЯ хамтран ажиллаж байна.
Б.ЭНХ