
Энэ гэмт хэргийг гарахад нөлөөлсөн хэд хэдэн нөхцөл, шалтгаан байна хэмээн Авлигатай тэмцэх газар үзэж байгаа аж. Тухайлбал, тус төвийн дотоодын үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо хангалтгүй, задлан шинжилгээ хийсэн талаарх тэмдэглэлтэй удирдах албан тушаалтан нь танилцдаггүй, түүнд дугаар тавих, баталгаажуулах болон бүртгэх ажил хийгддэггүй нь шууд нөлөөлжээ. Тиймээс дээрх шалтгаан, нөхцөлүүдийг арилгах чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авч, эргэн хариу мэдэгдэхийг Авлигатай тэмцэх газраас шаардсан байна. Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал М.Баттүвшингээс ирүүлсэн мэдэгдлийн дагуу арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар албан бичиг Авилгалтай тэмцэх газарт ирүүлсэн байна.