“Тэртээх ертөнцийн хөгжимчин” айсуй

Хуучирсан мэдээ: 2014.04.16-нд нийтлэгдсэн

“Тэртээх ертөнцийн хөгжимчин” айсуй

Монголын кино урлаг сүүлийн үед олон шинэ уран бүтээлүүдээр урын сангаа баяжуулсаар байгаа билээ. Кино урлагт залуу уран бүтээлчид хүчтэй түрж орж ирж байгааг кино урлаг сонирхогчид андахгүй биз ээ. Тэгвэл энэ удаад “Тэртээх ертөнцийн хөгжимчин” уран бүтээл тун удахгүй нээлтээ хийхээр зэхжээ. Багагүй хугацаанд кино сонирхогчдыг хүлээлгэсэн тус бүтээлд УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, жүжигчин Ч.Ундрал нар гол дүрд нь тогложээ.

Тус киноны зураг авалтыг “Black magic” гэх мэргэжлийн видео камераар бүтээсэн бөгөөд ерөнхий найруулагчаар Ц.Чинбат ажиллаж, киноны гүйцэтгэлийг “Lemon” студийн хамт олон хийжээ.

“Тэртээх ертөнцийн хөгжимчин” бүтээлийн трейлерийг хүргэе.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж