
Өмнөд Солонгосын “Byungpoong” арлуудын ойролцоо өнөө өглөө /IV.16/ 8:58 цагт 472 зорчигчтой гатлага онгоц осолдож, живж буй тухай Ёнхап мэдээллээ. "Sewol" нэртэй гатлага онгоц Инчон хотоос Чежү арал хүрэхээр далайд гарсан аж. Зорчигчдын дунд 338 дунд сургуулийн сурагч, багш зорчиж явсныг албаныхан мэдээлсэн байна. Ослын газарт Өмнөд Солонгосын эргийн хамгаалал, тэнгисийн цэргийн найман хөлөг онгоц, хоёр нисдэг тэргүүд очиж, аврах ажиллагаа явуулж байгаа аж. Одоогоор 130 зорчигчийг живж буй онгоцноос аварч гаргаад байгаа гэнэ. Одоогоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна.
Б.АНХТУЯА




