Боксын ДАШТ: Д.Төрмандах яллаа

Хуучирсан мэдээ: 2014.04.16-нд нийтлэгдсэн

Боксын ДАШТ: Д.Төрмандах яллаа

Болгарын нийслэл Софи хотноо болж буй сонирхогчийн боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Данзан-Очирын Төрмандах ялж, 56 кг-ын жинд өрсөлдсөн Эрдэнэбатын Цэндбаатар ялагдлаа.

60 кг-ын жинд өрсөлдөж буй Д.Төрмандах Германы тамирчин Владислав Варышникийг хоёр үед илүүрхэн ялсан.  Гуравдугаар үед Германы тамирчин гэмтэж, тэмцээнийг орхисон юм.

Харин 56 кг-ын жинд өрсөлдсөн Э.Цэндбаатар Пуэрто Рика улсын Хенри Лебронд 2:1-ийн харьцаатай ялагдсан юм.

2014 оны сонирхогчийн боксын ДАШТ-д манай улс эрэгтэй долоо, эмэгтэй гурван тамирчнаа илгээсэн. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр 49 кг-ын жинд Бат-Очирын Төмөрхуяг, 52 кг-ын жинд Ганболдын Баттамир нар өрсөлдөгчөө ялсан юм. Ийнхүү Монгол Улсын гурван тамирчин тэмцээний эхний даваагаа давлаа. 

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж