Ш.Цэндбаяр
/280-р тойргийн депутат/ -За энэ 48-р зүйлийн нэгийн
томъёоллыг би бас
жаахан өөрөөр томъёолмоор байна. Тэгээд дараа нь хэдэн үндэслэл хэлье.
Шүүхийн
үндсэн тогтолцоо бол Улсын дээд шүүх түүнд багтах Үндсэн хуулийн шүүх,
нутгийн
болон төрөлжсөн шүүхүүдээс бүрдэнэ гэсэн ийм цомхон томъёоллоор хэлбэл
зүгээр
болов уу гэж бодож байна. Мөн энэ шүүхийн тогтолцоонд төрийн их заргач
буюу
хөдөлмөрчдийн итгэмжлэгдсэн зөвлөх гэдэг ийм шинэ зүйл оруулах нь зүйтэй
болов
уу гэж бодож байна. Би энэ талаараа нэлээд үндэслэл хэлье.
Тэгэхээр
шүүхийн засаглал гэдэг
бол ерөөсөө хяналт их багатай, ард түмэн тэгш эрхтэйгээр эрхээ хамгаалах
бололцоо муутай ийм байдлаар томъёологджээ. Ийм учраас бид төрийн их
заргач
буюу итгэмжлэгдсэн зөвлөх байх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Энэ
нь
шүүхийнхээ засаглал дотроо багтана. Энэний гол үүрэг нь бол шүүхийн үйл
ажиллагаанд хяналт тавих, ард түмнээс төр, ард түмний холбоог бэхжүүлэх
ийм
чухал үүрэгтэйгээр байх нь зүйтэй болов уу гэж бодож байгаа юм. Энэ
зүйлд ер нь
шүүх засгийн талаар томъёолол, тодорхойлолт оруулмаар юм шиг санагдаж
байна.