Ардчилсан нам 2014 оныг дотоод сургалтын жил болгон зарласан бөгөөд 21 аймаг, есөн дүүргийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга нарт зориулсан “Багийн амжилт-Миний ажлаас” сэдэвт сургалтыг энэ сарын 12-13 ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулжээ. “Өөрчлөлтийг чиглүүлэгч” төвөөс олгож буй энэхүү сургалтаар хувь хүний зохион байгуулалт, цагийн менежмент, бусдыг манлайлах, хамтран ажиллахын утга учир, багаар ажиллах чадвар, харилцаа, байгууллагын соёл, зөв төлөвлөлт амжилтын үндэс, өөрчлөлт гэх мэт удирдагч хүнд байх ёстой мэдлэгийг энэхүү сургалтаар олгосон юм байна.
Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, Д.Мягмарсүрэн, Д.Анхбаяр, Э.Батсуурь нар дээрх сургалтанд оролцсон ХЭГ-ын дарга нарыг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар Ардчилсан намын үнэт зүйлийн талаар илтгэл танилцуулж, тухайн бүс нутгийнхаа үйл ажиллагаандаа уялдуулж ажиллахыг зөвлөлөө. Ингэхдээ улс орны өнцөг булан бүрт ардчиллын үйлсэд зүтгэж байгаа АН-ын ХЭГ-ын удирдлагууд цаашдын ажил амжилттай үргэлжлэх тул энэхүү сургалтаар олж авсан мэдлэгээ ажил хэрэг болгон ажиллахыг хүсч, ажлын амжилт хүслээ.