
Дэглэм нь “тайван байдал, эмх журам тогтооход” чиглэсэн гэж захирагч хэлэв. Энэ үеэр Донецк мужийн Горловка хотод эсэргүүцэл явуулж байгаа хүмүүс Дотоод хэргийн яамны орон нутгийн салбарын дэргэд цугларан удирдлагыг нь огцрохыг шаарджээ. Хотыг захиргааны байранд Оросын туг хатгах гэсэн нэг хүнийг цагдаагийн дарга дээврээс шидсэн байна.


Славянск хотын эмч нар хэвлэлээр гарсан дөрвөн хүн алагдсан тухай мэдээг залруулав. Үл таних хүмүүс машин руу буудсаны улмаас нэг хүн амиа алдсан байна. Суманд оногдсон гучаад насны залуу суманд оногдоод эмнэлэг хүрэх замдаа нас барсан ажээ. Машинд байсан өөр нэг хүн хүнд шархадсан гэнэ. Хүүхдээ авахаар явж байсан хүн мөн хүнд шарх авчээ.
Ням гаригийн өглөө загасчлахаар явж байсан хөгшин галт зэвсгийн шарх авсан ба орой тийш хутганы шархтай нэг хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Ерөнхий эмч Степановын яриагаар өөр шархдаж, хэлмэгдсэн хүмүүс байхгүй гэнэ.