“American Airlines”-ыг сүрдүүлсэн охиныг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.15-нд нийтлэгдсэн

“American Airlines”-ыг сүрдүүлсэн охиныг баривчилжээ

Нидерланд улсын 14 настай охин “American Airlines” компанийн албан ёсны твиттер хуудсанд хандан жиргээ бичсэний төлөө өчигдөр баривчлагджээ.

Тэр охин Sarah хэмээх нэрээр @QueenDemetriax_ хаягнаас твиттерт жиргэн "Сайн уу, намайг Ибрахим гэдэг. Би Афганистан хүн. Би Аль Кайда бүлэглэлтэй холбоотой. Зургадугаар сарын 1-нд томоохон зүйл төлөвлөж байна. Баяртай" гэсэн үгсийг бичжээ.

Үүний хариуд “American Airlines” компани "Бид таны IP дугаар болон бусад мэдээллийг FBI-д шилжүүлэн өгч шалгуулна" гэж мэдэгдсэн байна.

Ийнхүү хариу бичсэний дараа охин "Би жирийн нэг охин байна, худлаа тоглож байсан юм" гэх зэргээр тайлбар хийн олон жиргээ бичсэн боловч түүнийг гэрээс нь баривчилж саатуулаад байгаа аж.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж