Германы экспорт нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

Германы экспорт нэмэгджээ

Германы эдийн засаг “алтан үе”-дээ ирээд байна. Тус улсын нийт экспортын хэмжээ өнгөрсөн гуравдугаар сард 98.3 тэрбум еврод хүрч өмнөх сарынхаас даруй 7.3 хувиар өссөн ажээ. Импортын хэмжээ мөн 3.1 хувиар өсч 79.4 тэрбум еврод хүрсэн нь урьд хожид байгаагүй амжилт гэнэ. Дээрх статистик тоо баримтыг 1950 оноос хойшхи импортын болон экспортын бүтээгдэхүүний судалгаанд үндэслэн гаргасан байна. Герман улс экспортын бараа бүтээгдэхүүний хэмжээгээр тэргүүлдэг хоёрдагч том улс. Хэдийгээр Хятад улс экспортоор Европын орнуудыг ардаа орхисон байгаа боловч өнгөрсөн сарын байдлаар Германы экспорт цаашид эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ.

Германы эдийн засагт одоо хамгийн таатай үе бий болсныг тус улсын эдийн засагчид онцолж байна. Грек, Португаль зэрэг Европын холбооны орнууд өрийн хямралд орж, эдийн засаг нь хүнд цаг үетэй тулгараад байгаа энэ үед Герман, Франц зэрэг орнуудын эдийн засаг хоёр дахин хурдтай өсөх хандлагатай байнэ гэж ажиглагчид үзэж байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж