МАН-ынхан Д.Сугарыг өмөөрөв

Хуучирсан мэдээ: 2014.04.15-нд нийтлэгдсэн

МАН-ынхан Д.Сугарыг өмөөрөв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн ч МАН-ын гишүүдийн хүсэлтээр хойшлуулав. Д.Сугарыг МАН-ын угшилтай хүн гэдгийг олон хүн мэднэ. Тэгвэл түүнийг МАН-ын гишүүд нь өмөөрч, Д.Сугарт хариуцлага тооцох асуудлыг байнгын хороо хэлэлцэх шаардлагагүй гэдэг байр суурийг МАН-ын ахмад гишүүд болох Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан нар хэлээд амжив.

Уг нь төрийн албан хаагч нь хөрөнгө орлогын мэдүүлэгээ нуун дарагдуулсан, хожимдуулсан тохиолдолд хариуцлага тооцдог. Гэтэл Д.Сугар нь гадаадад байгаа үл хөдлөх хөрөнгө, офшор дансаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй нь хууль зөрчсөн байхад УИХ-ын гишүүд нь хаацайлаад сууна гэдэг байж болох уу. Гадаадад байгаа үл хөдлөх хөрөнгө, оффшор дансаа нууж байгаа нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнд байж болох ёс зүй юу гэдэг дээр зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж, ажлаас нь чөлөөлөх ёстой гэж үзэж байсан юм. Ямартай ч Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт хариуцлага тооцох асуудлыг хойшлуулж чадав, МАН-ын бүлэг.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж