Гар хийцийн зуух хэрэглэхгүй байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2014.04.15-нд нийтлэгдсэн

Гар хийцийн зуух хэрэглэхгүй байхыг анхааруулав

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газраас гар аргаар хийсэн, стандарт бус хийцтэй зуух хэрэглэхгүй байхыг анхаарууллаа. Учир нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Гачуурт” тосгонд “Монгол шилтгээн” цогцолборын гол барилгын гадна бохир усны шугамын мөсийг гэсгээх зорилгоор ашиглаж байсан уур үүсгэх зориулалттай бага чадлын зуух дэлбэрсэн осол гарсан. Энэ зуух нь ямарваа гарал үүслийн баримт бичиг, пайзгүй, гар аргаар хийсэн зуух бөгөөд аваарын хавхлаг суурилуулаагүйгээс дэлбэрч, зуухны их бие халах гадаргуу задарсаныг тогтоожээ. Тиймээс аж ахуйн нэгж болон айл өрх гар аргаар хийсэн стандарт тус зуух, халаалтын төхөөрөмж хэрэглэхгүй байхыг албаныхан зөвлөлөө.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж