Хар хайрцгийг робот шумбагчаар хайж байна

Хуучирсан мэдээ: 2014.04.15-нд нийтлэгдсэн

Хар хайрцгийг робот шумбагчаар хайж байна

Малайзын агаарын тээврийн сураггүй болсон Боинг 777-200 онгоцны эрэл Энэтхэгийн далайн гүний хайгуул самналтаар үргэлжилж байна. АНУ-д үйлдвэрлэсэн “Bluefin 21” робот шумбагч Энэтхэгийн далайн 4500 метрийн гүнд сураггүй болсон онгоцны хар хайрцгийг хайж эхэлжээ. Жижиг шар  робот шумбагч өчигдөр /IV.14/ 16 цаг хайгуул, самналт хийх төлөвлөгөөтэй далайн гүн рүү шумбасан байна. Гэвч робот шумбагч ердөө зургаан цагийн дараа дайлан ёроолд хүрээд буцаж гарч иржээ. Одоогоор албаныхан робот шумбагчийн цуглуулсан мэдээллийг судалж, шинэжилж байгаа аж. Робот шумбагч Энэтхэгийн далайн нийт 40 метр квадрат талбайд хайгуул, самналт хийх гэнэ. Үүний зэрэгцээ Энэтхэгийн далайгаас сураггүй болсон онгоцны хар хайрцагных байж болох дохио сүүлийн зургаан хоногт дахин илрээгүй байна.

239 хүнтэй Бээжинг чиглэн хөөрсөн Малайзын агаарын тээврийн 370-р нислэг өнгөрсөн гуравдугаар сарын наймнаас хойш сураггүй байгаа юм. Сураггүй болсон онгоцыг олон орны хамтарсан эрлийн баг олон тооны нисэх, хөлөг онгоцны тусламжтайгаар сар гарангийн хугацаанд хайж байгаа билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж