
-Үндсэн хуулийн Цэцийн гишүүний асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч хойшиллоо. Ямар шалтгаанаар энэ асуудал хойшлов?
-Үндсэн хуулийн Цэцийн гишүүний асуудлаар АТГ-аас манай байгууллагад хандсан. Одоогийн хуулиар бол Үндсэн хуулийн Цэцийн асуудлаар Цэц өөрөө шийдвэр гаргах ёстой. Аливаа байгууллагад ажиллаж байгаа хүн хөрөнгө орлогын мэдүүлгээ хожимдуулсан, мэдүүлэлгүй орхигдуулсан тохиолдолд зохих шийтгэл оногдуулдаг. Энэ утгаараа Үндсэн хуулийн Цэц асуудлыг шийдвэрлэсэн. Д.Сугар гишүүн УИХ-аас нэр дэвшиж томилогдсон учраас энэ хүний асуудлыг нэр дэвшүүлсэн байгууллага нь хэлэлцэх ёстой гэдэг үүднээс манайд хэлэлцсэн. Өнөөдөр байнгын хорооны гишүүдийн зүгээс энэ асуудлыг эргэн тодруулж, аль нь зөв, яаж шийдвэрлэх зэргийг МАН-ын бүлгээс санал оруулж, хойшлуулахаар болсон. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг эргүүлэн татах нь анх удаа болж байгаа учраас хуулийн дагуу зөв зүйтэй хийх ёстой гэж үзэж хойшлуулсан.
-Үндсэн хуулийн Цэц Д.Сугарт ямар шийтгэл оноосон юм бэ?
-Шийтгэл оноосон гэсэн сураг төдий мэдээлэл байна.
-Хөрөнгө орлогын мэдүүлгээ нуун дарагдуулсан тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах ёстой гэж зарим гишүүн үзэж байгаа.
-Цалингийн 30 хувиар торгох, албан тушаал бууруулах, ажлаас халах гэсэн заалт хуульд бий. Үүнийг Үндсэн хуулийн Цэц өөрөө шийдвэрлэх бүрэн эрхтэй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргасан тохиолдолд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, бүх шийдвэр гарсны дараа манай байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ.