Каддафийн хоёр хүүг шүүж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2014.04.15-нд нийтлэгдсэн

Каддафийн хоёр хүүг шүүж эхэлнэ

Шүүгдэгчийн сандалд Ливийн тагнуулын албаны экс-тэргүүн Абдаллаас-Сенусси, Гадаад хэргийн сайд асан АбдельАтыаль-Обейди нар бас суух гэнэ.

 
Ливийн нийслэлТриполихотноо 2011 онд унагаагдсан МуамарКаддафийн дэглэмийн төлөөлөгч нарыг шүүх ажиллагаа даваа гаригт эхэлжээ. Шүүх Каддафийн хөвгүүд Сейфаль-Ислам ба СаадиКаддафи нарыг шүүнэ гэж Sky News Arabiya телевиз мэдээлэв.

Ливийн тагнуулын экс тэргүүн Абдаллаас-Сенусси, Гадаад хэргийн сайд асан АбдельАтыаль-Обейдизэргийн гучаад хүний хэргийг бас шүүх юм. Тэд бүгдэд авлига, цэргийн гэмт хэргийг тулгаад байна. Ливийн эх сурвалжаар, энэ жилийн гуравдугаар сард Нигерийн шилжүүлэн хүргүүлсэн Саадийн хэргийн мөрдөн байцаалт явагдаж байгаа учраас тэр шүүхэд хүргэгдэхгүй байх магадлалтай гэнэ. Харин Сейфаль-Исламнь Зинтан хотын шоронд босогчдын гарт байгаа ба түүнийг Ливийн төв засагт шилжүүлэхээс босогчид татгалзаж байна.  Тэр ч бас шүүх хуралд байхгүй байх гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж