
Энэ бол LithiumCard нэртэй ялтсан цэнэглэгч юм. Энэхүү цэнэглэгч нь халаас болон түрийвчиндээ хийгээд аваад явахад авсаархан, батерейг цэнэглэх хурд нь USB цэнэглэгчтэй харьцуулахад 2 дахин хурдан, зузаан нь ердөө 5 мм юм байна.
Энэ зөөврийн цэнэглэгчийг энгийн залгуурт залган цэнэглээд халаасандаа хийн авч явахад тохиромжтой ба ухаалаг гар утасны тань цэнэг дууссан үед шууд холбон цэнэглэх боломжтой.
Ирэх сараас эхлэн урьдчилсан захиалга авч эхлэх ба худалдаалах үнэ нь 50-60 ам.долларын хооронд байх бололтой.
Т.БИЛГҮҮН