Худалдан авагчдыг татах зорилгоор авто үйлдвэрлэгчид машины дотоод засал чимэглэлд ихээхэн анхаарах болсон. Арьсан, савхин доторлогоо, суудлын хэлбэр, загвар, цоо шинэ бөгөөд ухаалаг технологийн шийдэл, салон доторх гэрэлтүүлэг гээд шинэ загвар бүртээ тэд интерьерийн хувьд шат ахиулах болжээ. Тэгвэл, “Ward’s” авто сэтгүүлээс хамгийн шилдэг интерьертэй топ 10 төмөр хөлгийг нэрлэжээ. Ингэхдээ тэд шилдэг гэсэн 41 автомашиныг сонгож, хэрэглэгчдийн саналд үндэслэн топ 10-ыг шалгаруулсан байна.

2014 Chevrolet Corvette Stingray (71960 ам.доллар)
2015 Chrysler 200C (31470 ам.доллар)
2014 GMC Sierra Denali (56685 ам.доллар)
2014 Hyundai Equus Ultimate (68920 ам.доллар)
2014 Jeep Cherokee Limited (37525 ам.доллар)
2014 Kia Soul+ (24010 ам.доллар)
2014 Mazda3 (30415 ам.доллар)
2014 Mercedes-Benz S550 (122895 ам.доллар)
2014 Rolls-Royce Wraith (372800 ам.доллар)
2015 Volkswagen GTI (30695 ам.доллар)
С.ЦЭЛМЭГ