
Нийслэлийн удирдлагууд энэ асуудлыг хэлэлцээд “Автомашин ачиж журамладаг хувийн компаниудыг нийслэл өөрийн мэдэлдээ авах нь зөв. Мөн автомашиныг заавал хотын захруу ачиж зөөвөрлөн жолоочnд хүндрэл учруулахгүйгээр тухайн байршлаас холгүй зайд дугуйг нь түгжиж тавих нь зүйтэй. Жолооч торгуулиа төлөөд хол зайд явахгүйгээр автомашинаа авах юм. Иймээс энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай” гэж үзлээ.
Д.ЖАРГАЛ