Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ | News.MN

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Өнөөдөр Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэн шороон шуурга шуурна.

2011 оны 05 дугаар сарын 10-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газар, говийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бороо уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 16-18 метр, говийн нутгаар зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар 4-9 градус, Алтайн өвөр говь болон говь, талын нутгаар 19-24 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшиж, бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед түр зуур 16 метр хүрч ширүүснэ. 12-14 градус дулаан байна гэж Ус цаг, уур эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж