"Яг одоогийн агшныг ямагт
эсэргүүцэж, үгүйсгэдэг хуучин зуршлаа анзаарч, түүнээс сал. Ирээдүй болон
өнгөрсөн цагийн талаар бодох шаардлаггүй үед түүнийг тэр даруй зогсоохыг өөрийн
дадал болго."
"Ихэнх хүмүүс одоо агшинг туулж давах ёстой саад бэрхшээл мэт ханддаг.
Амьдрал өөрөө одоо агшин тул ингэж амьдрах нь шал утгагүй."
"Одоо-г өөрийн найз болгох шийдвэр Эгог тань дуусгавар болгох болно."
"Таны хийх ёстой ганц зүйл бол тухайн агшиныг байгаа чигээр нь, бүрэн
зөвшөөрөн хүлээн авах. Тэгэж чадваас та яг одоо, байгаа газартайгаа зохицож,
өөрөө өөртэйгээ амар тайван байх боломжтой болно"
""Энэ агшинаас өөр агшин байхгүйг гүн гүнзгий ухаарч, ОДОО-г
амьдралынхаа хамгийн чухал төвлөрөл болгохтун."
E.Tolle
"Хэрэв та зовж шаналж байгаа бол өнгөрсөнд амьдарч буйгийнх.
Сэтгэл түгшиж байгаа бол ирээдүйд амьдарч буйгийнх.
Тайван, амгалан байгаа бол одоо амьдарч буйгийнх"
Lao Tzu