&#34Шударга ёс&#34 эвслийнхэн санал хуваагджээ

Хуучирсан мэдээ: 2014.04.14-нд нийтлэгдсэн

&#34Шударга ёс&#34 эвслийнхэн санал хуваагджээ

УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг ээлжит хуралдаанаа хийж дууслаа. Тус хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн ч бүлгийн гишүүд саналаа нэгтгэж чадаагүй байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дахин хэлэлцэх шаардлагатай хэмээн үзэж ирэх лхагва гаригт бүлгийг хуралдуулахаар болсон аж.

Мөн хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн ч саналаа нэгтгээгүй аж. Үдээс хойш буюу 14.00 цагт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан зарлагдсан. Уг хуралдаанаар сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудал ярилцана. Түүний дараа саналаа нэгтгэх боломжтой гэсэн байр суурийг УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга хэлж байна.

Бүлгийн хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэх шатанд Хууль зүйн сайдад хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурийг зарим нэг гишүүн илэрхийлсэн байна. Гэхдээ санал хураагаагүй байгаа учраас энэ бол УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эсвлийн бүлгийн байр суурь гэж үзэх боломжгүй аж.

Сануулахад, УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны "А", "Б" танхимуудад үргэлжилж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж