Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх гаалийн хяналтын бүсээр хууль бусаар байгалийн чулуу хил нэвтрүүлэхийг завджээ. Тодруулбал, уг гаалийн хяналтын бүсээр гарах чиглэлд “Мitsubishi spacegear” маркийн автомашины шатахууны банкинд 128 кг байгалийн чулуу нуун улсын хилээр гаргах гэж байсныг гаалийн байцаагч нар илрүүлсэн байна. Энэ нь улсын хяналт шалгалтаас нуусан гэмт хэргийн шинжтэй үйлдэл тул гаалийн байгууллага хууль ёсны дагуу шийдвэрлүүлэхээр Өмнөговь аймгийн Гурван тэс сумын цагдаагийн тасагт хэргийг шилжүүлжээ.
Б.МИШЭЭЛ