“Хөсөгтөн” хамтлаг залуучуудад лекц уншина

Хуучирсан мэдээ: 2014.04.14-нд нийтлэгдсэн

“Хөсөгтөн” хамтлаг залуучуудад лекц уншина

Монгол эх орныхоо нэрийг дэлхийн олон  улс оронд, язгуур урлагаараа дамжуулан цуурайтуулж яваа “Хөсөгтөн” хамтлагийн таван жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Анх 2009 оны гуравдугаар сарын 1-нд үүсгэн байгуулагдаж байсан тус хамтлагийнхан ойн хүрээнд олон уран бүтээлүүдийг туурвихаар бэлтгэж байгаа бөгөөд тус ажлуудын нээлт болгож энэ сарын 18-нд 17:00 цагаас СУИС-ийн “Оюутан” театрд лекц, концертийг урлагийн сургуулийн оюутан залуучуудад зориулан үнэ төлбөргүйгээр зохион байгуулахаар болжээ.

Лекц концертонд Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам урилгаар оролцож “Өөрийгөө танихуй” лекцийг толилуулах бөгөөд ойн нээлтээ хийж буй  “Хөсөгтөн” хамтлагийнхан “Хөсөгтөн” хэмээх тоглолтоо толилуулах ажээ. Энэ дашрамд дуулгахад “Хөсөгтөн” хамтлагийн хөгжимчид болох МУСТА Ч.Амарбаясгалан, Г.Адъяадорж нар ирэх сарын 13-нд ДБЭТ-ын тайзнаа 19:00 цагаас “Ирмүүн хэмнэл” хэмээх тоглолтоо толилуулахаар болжээ. Мөн ирэх намар тус хамтлагийнхан ойн нэгдсэн тоглолтоо хийх юм байна.

Д.БҮҮВЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж