Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл спорт, олимпизмийг Монгол түмэн та бидэнд сурталчилан таниулах их үйлсийн анхдагч, Зууны манлай спортын сэтгүүлч Тангадын Баавай дээд тэнгэрийн орноо заларлаа.
“Тамирчин” радио сэтгүүл, “Олимпийн цуурай”, “Эсэн мэндийн жаргал”, “Нэг хоёрын гурав аа”, “Спорт бизнес мэдээлэл” , “Буухиа улаач” зэрэг нэвтрүүлгийг эрхэлж, тамирчин, дасгалжуулагч, спорт сонирхогч олон түмнийг холбох гүүр нь болж байсан энэ эрхмийг Монголын спортын сэтгүүлчид “Загалмайлсан эцэг” минь хэмээн хүндлэн дээдэлж ирсэн юм.Олимп дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, тив дэлхийн наадмуудад Монгол төрийн алтан соёмбот далбаа мандан бадарч байх тэр л агшныг үзэгч,сонсогч олондоо хүргэж, спортын дууч болж явсан таны эрхэм үйлс өнө мөнхөд дуурссаар явнаа . Өнөөдөр таны гаргасан энэ зам мөрөөр, зөвхөн спортын сэдвээр 150 гаруй сатгүүлчид дагнан бичиж ,сурвалжилж спорт олимпизмийн гайхамшиг, яруу алдрыг Монгол түмэндээ хүргэж явна .
Энэ их үйлсийн анхдагч та дээд тэнгэрээс Монголын яруу алдарт тамирчдын амжилт ялалт бүхнийг харж баярлан, бахдах буй заа.
Спортын сэтгүүлч ,спортын дууч та “Үзэг барьсан тамирчин” байсан билээ.
МОНГОЛЫН СПОРТЫН СЭТГҮҮЛЧДИЙН ХОЛБОО