
“Сандалтай жагсаал хийнэ” гэж олон хоногийн өмнөөс мэдээлсэнчлэн өнөөдрийн жагсаал сандал дээр өрнөж байгаагаараа онцлог юм. Жагсаалд нийт зуу гаруй хүмүүс оролцож байна. Тэдний олонх нь ахмад настнууд байх бөгөөд “Уурхайчдаа усаа хайрлаач”, “Ард олныхоо амьдралд анхаарах цаг болжээ” зэрэг уриа лоозонг барьсан байлаа. Жагсаал хоёр өдөр үргэлжилнэ.
Д.ЦЭЦ






















