
Азийн волейболын холбооноос зохион байгуулж буй Клубүүдын аварга шалгаруулах тэмцээн Филиппиний Манила хотод болж байна. Энэ сарын 8-нд эхэлсэн тус тэмцээнд Азийн 16 орон өрсөлдөж буй. Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаа "Албайн барс" баг Филиппин, Иракийн багтай "А" хэсэгт багтсан. Хэсэгтээ хожил авч чадаагүй "Алтайн барс" өчигдөр(04.13) Вьетнамын багтай тоглож, 1:3 (20-25, 25-20, 20-25, 23-25)-ийн харьцаагаар ялагдал хүлээснээр Папуа шинэ Гвиней улсын "Amona NCD" багтай тоглохоор болоод байна. Энэхүү тоглолт өнөөдөр(04.14) болох бөгөөд манай баг хожсон тохиолдолд Япон, Хонг Конгийн аль хожсонтой нь XIII байрын төлөө тоглох юм.
Папуа шинэ Гвиней улсын "Amoa NCD" баг "D" хэсэгт нэг ч хожил аваагүй бөгөөд Туркменистаны багт ялагдсанаар манай багтай учраа таарчээ.
Шөвгийн наймд өнгөрсөн жилийн медальтнууд болон шагналт байранд шалгарч байсан Иран (алт), Катар (мөнгө), Тайвань (хүрэл), БНХАУ(IV), Казахстан (V), Ирак (VII) зэрэг зургаа нь шалгарсан. Тэмцээнийг зохион байгуулагч Филиппин, Ливан улсууд хэсгээсээ шалгарснаар 1/4-д өрсөлдөх юм. Маргааш 1/4-ийн тоглолт болж, медалийн төлөөх тоглох багууд тодорно.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.