Усны тусгал тэргүүн байр эзэлжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.14-нд нийтлэгдсэн

Усны тусгал тэргүүн байр эзэлжээ

ХБНГУ-ын Веслин хотын захиргаанаас гурван жил тутамд зохион байгуулдаг олон улсын уралдаанд Монголын зураач Ц.Ган-Эрдэнэ оролцож тэргүүн байр эзэлжээ.

Тус уралдаанд олон улсын 1000 гаруй уран бүтээлчид оролцсон бөгөөд модерн, сонгодог зургууд, уран баримал, хийсвэр өгүүлэмжтэй орон зайн урлагийн бүтээлүүд түлхүү оролцсон аж. Уралдааны эхний шалгаруулалтаас 65 бүтээлийг сонгосноос эцсийн шатанд зураач Ц.Ган-Эрдэнийн “Усны тусгал” бүтээл нь шилдгээр шалгарчээ. Ц.Ган-Эрдэнэ зураачийн хувьд тэргүүн байр эзэлсэн уран бүтээлээрээ ирэх наймдугаар сард үзэсгэлэн гаргах сурагтай. “Усны тусгал” бүтээлээ тэрээр 2009,2011 онуудад зурж байсан байна.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж