
Украины хямралаас үүдэн байгалийн хийн нийлүүлэлтэд саатал гарч магадгүй учраас Европын хэрэглэгчид нэгдсэн байр суурьтай байх ёстой гэж Германы канцлер Ангела Меркель (Angela Merkel) үзлээ. “Энэ сэдвийг ирэх долоо хоногт болох Орос, АНУ, Украины гадаад хэргийн сайд нар, Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Кэтрин Эштон нарын уулзалт дээр ярилцах ёстой” хэмээн Меркель Афин хотноо Грекийн ерөнхий сайд Антонис Самарастай хэлэлцээр хийсний дараа дөрөвдүгээр сарын 11-нд мэдэгдсэн байлаа.
Тэр өдрийн орой Брюссель, дөрвөн талт уулзалт дөрөвдүгээр сарын 17-нд Женев хотноо хийгдэнэ. Хэлэлцээрийн хөтөлбөрийг Европын холбооны орнуудын Гадаад хэргийн сайд нар дөрөвдүгээр сарын 14-ний өдөр уулзан ярилцана хэмээн батлан мэдээлсэн байлаа.
Хийн хэрэглэгч 18 орны лидерүүдэд илгээсэн Владимир Путины захидал нь нэгдсэн хариулт өгөх, “сайхан шалтаг” болж байгааг канцлер тэмдэглэв. Байгалийн хийн Украины өр ба түүнтэй холбоотойгоор Европод нийлүүлэгдэж байгаа хийн тасалдал гарч магадгүй асуудлын талаар мэдэж байгаа гэж Меркель хэлжээ.
Өмнө нь Путины захидлыг АНУ-ын Төрийн департамент “байгалийн хийн дарамтлал” гэж нэрлэсэн ба түүний хариу болгон Путин мэдэгдэхдээ захидлыг америкчуудад бичээгүй, “Хүний захидлыг унших нь бүдүүлэг” хэрэг гэсэн байлаа.