Ассад химийн зэвсэг хэрэглэлээ гэж сөрөг хүчин мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2014.04.13-нд нийтлэгдсэн

Ассад химийн зэвсэг хэрэглэлээ гэж сөрөг хүчин мэдэгдэв

Сирийн сөрөг хүчнийхэн Засгийн газрын цэрэг дахин химийн зэвсэг хэрэглэсний улмаас таван хүн үрэгдэж, зуугаад хүн хүнд байдалд байгаа гэж мэдэгдэв. Дамаскийн дагуул хот Харастад хорт хий хэрэглэсэн тухай Сирийн сөрөг хүчний сайтын мэдээллээс иш татан "Аль-Арабия" телевиз мэдээлэв.

Сирийн сөрөг хүчний эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бадр Жамус, ерөнхийлөгч Башар Ассад химийн зэвсгийн зөөлтийг удаашруулан энэ зэвсгийг энгийн иргэдийн эсрэг хэрэглэж байна гэжээ. Тэрээр дэлхийн хамтын нийгэмлэгт хандан дэглэмийн эсрэг хатуу арга хэмжээ авахыг уриалав.

Мөн Америк, Британийн албан тушаалтнууд химийн зэвсэг хэрэглэсэн ярианы талаар мөрдөн шалгалт хийх ажээ. Үүний өмнөхөн зогсоод байсан химийн зэвсгийн зөөлтийн Латакия мужаас зөөх ажиллагаа сэргээгдсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж