Бразилийн Рио-де-Жанейро хотноо иргэд цагдаа нартай мөргөлдсөний улмаас 20 хүн хэлмэгдсэн тухай The Globe and Mail сонин мэдээлэв.
Мөргөлдөөн хотын нэгэн ядуусын хороололд гарсан бөгөөд оршин суугчид нь хаягдсан худалдааны төвүүдийн байрыг эзэлсэн байжээ. Тэднийг тэндээс гаргах үеэр цагдаа нарын эсрэг шатах хольц бүхий лонх ба чулуугаар шидэлсэн байна. Цагдаа нар нулимс асгаруулах хий, резин сум хэрэглэсэн байжээ. Цагдаагийнхан оролцсон хориод хүн шархадсан ба үймээн гаргасан 26 хүн саатуулагдсан байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР