Өнөөөдөр говь талын нутгаар халж, ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаассэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын саваар 7-12 градус, говь талын нутгаар 21-26 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр, түр зуур секундэд 16 метр хүрч, шороон шуурга шуурна.14-16 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 39 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
14-нд зүүн зүгийн нутгийн хойд, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн, 15-нд нутгийн баруун хэсгээр, 16,17-нд ихэнх нутгаар ахиухан хур тунадас орно. Салхи 14-нд Алтайн салбар уулсаар, 15,16-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, 16-наас ихэнх нутгаар сэрүүсч Увс нуурын болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлж байна.