Рио хотод мөргөлдөөн болжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.12-нд нийтлэгдсэн

Рио хотод мөргөлдөөн болжээ

Ирэх зургадугаар сард хөлбөмбөгийн аварга шалгаруулах “World cup” тэмцээн зохиогдох Бразилийн Рио де-Жанейро хотод оршин суугчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарчээ. Рио хотын цагдаа нар өчигдөр /IV.11/ цахилгаан холбооны компанийн мэдэлд шилжсэн барилгуудад хууль бусаар оршин суугчдыг  хөөн гаргах ажиллагаа явуулах үеэр оршин суугчид эсэргүүцэл үзүүлж мөргөлдөөн гарсан аж. Албадан нүүлгэн шилжүүлэлтэнд бухимдсан олон зуун оршин суугч цагдаа нарын эсрэг чулуу шидэж, эсэргүүцэл үзүүлсэн байна. Харин цагдаа нар тэдний эсрэг нулимс асгаруулагч хий, даралттай ус ашиглажээ. Бусдын өмчид хууль бусаар оршин суугч 5000 орчим хүнийг албадан нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд  Рио хотын цагдаагийн газрын 1500 гаруй алба хаагч дайчлагдсан байна.

Энэ газар нь хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдох цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо байралдаг аж.

Б.АНХТУЯА




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж