Д.Сугарыг цэцийн гишүүнээс чөлөөлөх үү

Хуучирсан мэдээ: 2014.04.12-нд нийтлэгдсэн

Д.Сугарыг цэцийн гишүүнээс чөлөөлөх үү

АТГ-аас Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг эргүүлэн татах хүсэлтийг УИХ-д өнгөрсөн долоо хоногт хүргүүлжээ. Энэ талаар өчигдөр АТГ-аас мэдээлсэн юм. Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр “Д.Сугарыг эргүүлэн татах талаар УИХ-д хүсэлт гаргасан. Учир нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугартай холбоотой гомдол цагдаагийн байгууллагаас мөрдөж байгаа хэрэгтэй холбоотой, мөн зарим хөрөнгө орлогоо Д.Сугар мэдүүлээгүй байна гэсэн асуудлыг ирүүлсэн. Үүний дагуу хяналт шалгалтыг явуулсан. Мөрдөн байцаалтын явцад Д.Сугар нь гадаадад байгаа үл хөдлөх хөрөнгө, оффшор данс, томоохон хэмжээний зээл, хөрөнгө зэргээ мэдүүлээгүй нь тогтоогдсон. Хуулиар бол албан тушаалтныг томилох чөлөөлөх эрх бүхий байгууллагад тухайн асуудлыг тавьж шийдвэрлүүлэх ёстой байдаг” гэжээ.

Өөрөөр хэлбэл,  Үндсэн хуулийн цэцийн гишүүн  Д.Сугар нь гадаадад байсан оффшор данс, үл хөдлөх хөрөнгөө нууж, хөрөнгө орлогын мэдүүлээгтээ тусгаагүй нь эргүүлэн татах үндэслэлтэй хэмээн УИХ-д асуудлыг тавьж, шийдвэрлүүлэхээр болсон байна. Харин УИХ энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь одоогоор тодорхойгүй ч Цэцийн гишүүнээс эргүүлэн татах хангалттай үндэслэл байгаа учраас АТГ-аас хүсэлтээ УИХ-д хүргүүлсэн. Харин УИХ шийдвэрээ хэрхэн шийдвэрлэх бол.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж