Ц.Цэрэнбат “Үнэ цэнэтэй тоглогч” боллоо

Хуучирсан мэдээ: 2014.04.12-нд нийтлэгдсэн

Ц.Цэрэнбат “Үнэ цэнэтэй тоглогч” боллоо

Сагсан бөмбөг сонихогч хүүхэд залуучуудын дунд зохиогддог “Бүх оддын тоглолт” өчигдөр спортын төв ордонд болж, өндөрлөлөө.  Ес дэх жилдээ зохиогдож байгаа энэ лиг манай улсын сагсан бөмбөгийн хөгжлийн гол түлхэц болж, ирээдүйн шилдэг тамирчид эндээс төрөн гардаг. “Спрайт Супер Лиг”-т эрэгтэй 24 баг хоёр бүсэд хуваагдан өрсөлддөг бөгөөд лигт түрүүлсэн баг сагсан бөмбөгийн дээд лиг буюу “Үндэсний Супер Лиг”-т дэвшин тоглох боломжтой байдаг. Мөн манай улсын эмэгтэй сагсан бөмбөгийн дээд түвшний лиг “Спрайт супер лиг”-т зохиогдож, нийт найман баг өрсөлджээ. Бүх оддын ооглолтын “3 онооны шидэлт”-н тэмцээнд найман тамирчин өрсөлдсөнөөс “Mongolians” багийн Ц.Борхүү, 3 дараалан 15 оноо авч, “3 онооны шидэлт”-н хошой аварга боллоо.Мөн “Ур Чадварын Тэмцээн”-д “Капитал Банк” багийн тоглогч Ж.Оргилболд, “Найшин Трейд” багийн А.Буянтүмэн нар ур чадвараа тэргүүллээ. Мөн Ж.Оргилболдын хувьд өнгөрсөн улирлын аваргаа дахин хамгаалж байгаа юм.

“Бүх оддын тоглолт” тун өрсөлдөөнтэй болж, н.Гантөмөр дасгалжуулагчтай Баруун бүсийнхэн 50-46 харьцаатай өрсөлдөгчөө буулган авсан. Тэдний багаас ХасуМегаватт багийн тоглогч Ц.Цэрэнбат 14 оноо, 12 самбар авч, шилдэг тоглолтыг гаргаснаар “Бүх Оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч” боллоо.






Т.ОД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж