Нэгдүгээр эмнэлэг, Эх нялхсын эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн, орон нутгийн болон бусад салбарын залуу эмч нараас бүрдсэн баг хүүхдүүдэд Peac building төвийн хоёр давхарт 10.00-16.00 цагийн хороонд үнэгүй үзлэг хийж байна. Үзлэгийг залуу эмч нараас гадна, резидент эмч, анагаахын сургуулийн оюутнуудын сайн дурын нэгдсэн баг хийж байгаа бөгөөд одоогоор 40 хүүхдэд үзлэг хийгээд байгаа юм байна. Өнөөдрийн хугацаанд нийт 100 гаруй хүүхдэд үзлэг хийхээр төлөвлөөд байгаа аж.
Үнэгүй үзлэгт Чингэлтэй дүүргийн гэр хорооллын болон БЗД-ийн Дарь-Эхийн гэр хорооллын хүүхдүүд хамрагдаж байгаа бөгөөд шүд, дотор, сэтгэц гээд бүх төрлийг үзлэг, оношлогоо, зөвлөгөөг хүргэх бөгөөд анхны тусламжийн талаархи мэдээллийг хүүхдүүдэд өгч байгаа юм байна.
Ш.ОЧ