
Одоо барилгын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдлийн маягт 10 байсныг дөрөв болгон цөөлсөн, лицензийн 51 ажилбар байсныг 40 болгож хураангуйлсан, барилга барихад зөвлөх инженер, мэргэшсэн инженер байх шаардлагатай байсныг нэг шатлал бууруулсан, техник тоног төхөөрөмжийн жагсаалтыг хассан байна. Барилгын тусгай зөвшөөрлийн өргөдлийн хариу гартал сар гарам хүлээдэг байсан бол одоо 14 хоногт багтаан шийддэг болсон талаар албаныхан мэдээллээ.
Одоогийн байдлаар 3681 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгаа бөгөөд үүнээс 3135 нь барилга угсралт, 447 нь зураг төсөл боловсруулах, 99 нь өргөх байгууламжийн угсралтаар үйл ажиллагаа явуулдаг ААН юм байна. Өнгөрсөн жилийн эцсийн байдлаарх тусгай зөвшөөрлийн тоог 2012 оныхтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэннь орон сууцны ипотекийн зээл олголтыг эхлүүлсэнтэй холбоотой ажээ.