
Автомашин үйлдвэрлэгч Адам Опелын хөрөнгийг өвлөн авсан Сакс 1960-аад оны үеийн Германы тэргүүн баян байсан ажээ. Сакс гурван удаа гэрлэж, гурван хүүхдийн эцэг болсон байна. Сакс Бардо нар 1966 онд танилцсанаасаа хойш ердөө хэдхэн долоо хоногийн дараа гэрлэсэн ч тэд гурван жилийн дараа гэрлэлтээ цуцлуулсан билээ. Саксын амьдралын тухай өгүүлсэн баримтат киногоор нэгэн алдартай гэрэл зурагчин хэд хэдэн шагнал авч байсан юм байна.
Амьтны эрхий төлөө тэмцэгч Брижит Бардод хуучин нөхрийнх нь гэнэтийн үхэл хүнд цохилт болсон гэж хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдсэн ажээ. Плейбой эрийн эцэг Вилли Сакс мөн л амиа хорлож нас баржээ.
Н.Соло