Элэгний нухаш хийх арга

Хуучирсан мэдээ: 2014.04.11-нд нийтлэгдсэн

Элэгний нухаш хийх арга

www.facebook.com/groups/sweetkitchen/

Орцонд дараах зүйлс орно.
Үүнд:


1. 1 ширхэг элэг
2. Бага зэрэг сүүл
3. 2 ширхэг сонгино
4. 1 бүтэн сармис буюу дунджаар 8-10 хумс сармис
5. 1 хоолны халбага давс
6. 1 цайны халбага хар перец
7. 30 грамм масло (Хийхгүй байж болно)
8. Хүссэн амтлагчаа хийж болно.

Элэгний нухашаа дараах үе шатын дагуу хийнэ. Үүнд:
1. Элэг, сүүлээ том том хэрчиж, шарна. Тос, ус хийхгүй, зөвхөн өөрөөр нь шарна.


Ингэж шарахад бага зэргийн шүүс, шөл гарна. Түүнийгээ хайруулын тавган дээрээ
байлгаж байна шүү.

2. Хөрөхөөр нь махны машинаар машиндана.


3. Машиндахдаа сонгино, сармисаа хамтад нь машиндана.


4. Машиндсан элгээ түрүүний шөл, шүүстэй хайруулын тавгандаа хийж, давс, перец,
масло болон бусад амтлагчуудаа хийж, 3-5 минут шарна.


За амжилт бүсгүйчүүдээ 🙂

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж