Жокович Надалийг буулган авлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

Жокович Надалийг буулган авлаа

Сербийн теннисчин Новак Жокович анх удаа шороон коурт дээр Рафаэль Надалийг буулган авснаар Мадридын мастеруудын тэмцээний аваргын цом хүртлээ. Мөн тэрбээр 2011 оны дараалсан 32 дахь ялалтаа авсан юм. Испанийн нийслэл хотноо Жокович дэлхийн тэргүүн теннисчинг 7-5; 6-4 харьцаагаар хожжээ. Харин Надалийн хувьд хамгийн дуртай, басхүү хамгийн чадварлаг тоглодог шороон коурт дээр дараалан 37 тоглолтод ялсан амжилтын буухиа нь тасалдсан юм. Уг нь тэрбээр 2009 оны Францын нээлттэй тэмцээний дөрөвдүгээр шатанд Робин Сёдерлингт хожигдсоноос хойш дахин шороон хучилттай талбайд ялагдаагүй байсан юм. Эсрэгээрээ Жокович, энэ оны амжилтаа үргэлжлүүлээд зогсохгүй Masters 1000 ангилалд багтах Индиан Уэлсс, Майами болон Мадрид гэсэн гурван ч тэмцээн дараалан Надалийг шигшээ тоглолтод буулган аваад байна. Түүнчлэн Мадридын мастерсын аваргын цом Жоковичийн хувьд 2011 оны зургаа дахь түрүү юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж