Тимошенког сонгуулиас нэрээ татахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2014.04.11-нд нийтлэгдсэн

Тимошенког сонгуулиас нэрээ татахыг хүсчээ

Украины ерөнхийлөгчид нэр дэвшигч олигарх Петр Порошенко «Батькивщина» намын лидер, ерөнхийлөгчид нэр дэвшигч Юлия Тимошенкод хандан нэрээ татахыг уриалав. Порошенкогийн штабын тэргүүн Виталий Ковальчук энэ тухай мэдэгдсэн байна.

Ковальчукийн хэлснээр, Порошенко нь ардчилсан бүх хүчнийг сонгуулиар нэгтгэх талын хүн бөгөөд тэр л улс орны эв нэгдлийг хангаж чадах ажээ. “Ардчилсан хүчний нэр дэвшигч гэгдэж байгаа хүмүүс, тэр тусмаа Тимошенкод бид  хандаж байна. Юлия Тимошенко амаар биш ажил хэрэг дээр хариуцлагатай улстөрч гэдгээ харуулах ёстой. Украинд салан бутрах биш эв нэгдэл хэрэгтэй” гэж тэр онцолжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж