Шатрын УАШТ маргааш өндөрлөнө

Хуучирсан мэдээ: 2014.04.11-нд нийтлэгдсэн

Шатрын УАШТ маргааш өндөрлөнө

Шатрын
эрэгтэйчүүдийн 54, эмэгтэйчүүдийн 46 дахь удаагийн УАШТ Говь-Алтай
аймгийн Есөнбулаг суманд үргэлжилж байна. Энэ сарын 4-нд эхэлсэн улсын
аварга шалгаруулах тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр/04.11/
эрэгтэйчүүдийн 10, 11, эмэгтэйчүүдийн 10 дахь өргийн тоглолт болно.
Харин тэмцээний сүүлийн өдөр буюу маргааш /04.12/ эрэгтэйчүүдийн 12, 13,
эмэгтэйчүүдийн 11 дэх өргийн тоглолт болж, энэ оны улсын аваргын
медальтнууд тодорно.

9 өргийн дараах байдлаар эрэгтэйчүүдийг ОУМ
Н.Баттулга 6,5 оноогоор тэргүүлж байгаа бол ИМ Ц.Батчулуун (6.0), ФМ
М.Гүнбаяр (5.5) нар удаалж байна. Эмэгтэйчүүдийг спортын мастер
Б.Баярмаа, ФИДЕ мастер У.Лхамсүрэн нар 7.0 оноогоор тэргүүлж байгаа бол
олон улсын мастер Б.Анхчимэг 6.5 оноотой удаалж буй.

Есөн өргийн дараах дүнг хүснэгтээс харна уу.


Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж