Их аварга Асашёорюү “дээлээ тайллаа”

Хуучирсан мэдээ: 2014.04.11-нд нийтлэгдсэн

Их аварга Асашёорюү “дээлээ тайллаа”

“Давхар дээл”-ийн гэх тодотголтой Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж, энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор сөрөг хүчнийхэн нийслэлийн төв талбайд тайван жагсаал хийсэнтэй зэрэгцэн их аварга Асашёорюү твиттер хуудсандаа нэгэн зураг оруулсан нь олны анхаарлыг татаж, басхүү хөгжөөсөн юм. “Задгай цагаан!!! Дээлээ тайлаач ээ”, “Cotton дээлтэй гарсан юм чинь көлдөө болов уу, яагаа бол”, “Дээлээ тайлахгүй байгаа хүнийг сонгинодох гэж нэг арга бий” зэргээр давхар дээлийн асуудлыг эсэргүүцэж байсан их аварга өөрөө дээрх зурагтаа “Би дээлээ тайллаа” гэх тайлбар өгчээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж