Дэлхийн хамгийн том дэлгүүрээр хэсье

Хуучирсан мэдээ: 2014.04.11-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн том дэлгүүрээр хэсье

Жилдээ 75 сая зочдын хөлд дарагддаг “The Dubai Mall”-ыг “Хот доторх хот” ч хэмээдэг. Эйффелийн цамхаг, Ниагарын хүрхрээ, Диснейн ертөнцийн зочдыг нийлүүлснээс ч их хүн shopping хийхээр жил бүр Дубайн худалдааны төвийг зорьдог гээд бодохоор дээрх тодорхойлолт хамгийн оновчтой мэт.

Дэлхийн баячуудыг, үргэлж сонин содонд татагддаг хэнээтэй гэмээр жуулчдыг, ганган чамин зүйлс дурлаж дэлгүүр хэсдэг донтогсдыг соронзон мэт татдаг Дубайн худалдааны төв нь ердийн нэг дэлгүүр биш. Гиннесийн дээд амжилтын номд “дэлхийн хамгийн том” гэх тодорхойлолттойгоор албан ёсоор бүртгэгдсэн Дубайн худалдааны төв 2008 онд нээгдсэн, хөлбөмбөгийн 50 талбайг нийлүүлснээс ч том хэмжээтэй.

Энэ төвд 1200 дэлгүүр, олимпийн стандарт хэмжээ бүхий мөсөн гулгуурын талбай, аварга том аквариум, дэлхийн хамгийн том гутлын дэлгүүр, 14 мянган машины зогсоол, Boeing 737-г яв цав дуурайлган хийсэн загвар ч бий. Дубайн худалдааны төвийн цогцолборыг бүхэлд нь барьж байгуулахад 20 тэрбум ам.доллар зарцуулсан гэхээр ямар том бүтээн байгуулалт болох нь харагдана. Худалдааны төвийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах үүрэгтэй 20 мянган хүн тэнд ажилладаг, нэг цэргийн армитай бараг тэнцмээр…

Үдшийн 22.00 цаг /амралтын өдрүүдэд 00.00 цаг хүртэл ажилладаг/ хүртэл нээлттэй байдаг Дубайн худалдааны төв ажилд тарсны дараах үед хамгийн завгүй байдаг. Шөнө бүр дэлгүүрийн шалыг цэвэрлэх гэж 100 хүнтэй баг ажилладаг гэнэ. Өглөө дэлгүүр хаалгаа нээхээс өмнө амжиж бүгдийг гял цял болтол цэвэрлэнэ гэдэг чамгүй бэрх даваа гэдгийг тэндхийн ажилтан Ахмен Хуссейн гэгч ярьжээ. 


Дубайн худалдааны төвийн гол хаалга


Амралтын хэсэг


Загварын талбай


Дубайн худалдааны төв доторх усан оргилуур


Аквариум


Худалдааны танхим

С.ЦЭЛМЭГ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №056

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж