“Реал Мадрид” хагас шигшээд тэнцдэггүй

Хуучирсан мэдээ: 2014.04.11-нд нийтлэгдсэн

“Реал Мадрид” хагас шигшээд тэнцдэггүй

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолтын сугалаа өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 11-ний баасан гаригт 18:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ болно.

2013-2014 оны Аваргуудын лигийн хагас шигшээд Испанийн нийслэлийн “Реал Мадрид”, “Атлетико Мадрид” болон Английн “Челси”, Германы “Байерн Мюнхен” гэсэн дөрвөн баг өрсөлдөхөөр үлдээд буй. Сугалаа яаж ч таарсан ширүүн өрсөлдөөн өрнөх нь тодорхой юм. Учир нь Аваргуудын лигт сул баг өрсөлддөггүй. Тэр тусмаа их шөвөгт сул баг шалгардаггүй билээ. Ингээд багуудын хагас шигшээд хэрхэн өрсөлдөж ирсэн болон энэ улирлын тоон мэдээллийг товч танилцуулъя. Испанийн “Реал Мадрид” хагас шигшээ тоглолтод 24 удаа тоглохдоо 12 хожиж, 12 удаа хожигдож байжээ. Нэг үгээр бол Испанийн эзэн хааны баг хагас шигшээд өрсөлдөгчтэйгээ тэнцдэггүй аж.

Реал Мадрид

“Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд: хожил 12, хожигдол 12
Хамгийн сүүлийн хагас шигшээ тоглолт: 2012-2013 онд Германы “Боруссия Дортмунд” багт 4:3-ын харьцаатай хожигдсон.
Энэ улиралд: Найман хожил, нэг тэнцээ, нэг хожигдол
Мэргэн бууч: Криштиан Роналду 14 гоол

Челси

“Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд:
2 хожил, 4 хожигдол
Хамгийн сүүлийн хагас шигшээ тоглолт: 2011-2012 онд Испанийн “Барселона” багийг 3:2-ын харьцаатай хожсон.
Энэ улиралд: хожил 7, хожигдол 3
Мэргэн бууч: Дэмба Ба, Самуэль Эту, Фернандо Торрес нар гурван гоол

Байерн Мюнхен

“Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд: хожил 10, хожигдол 5
Хамгийн сүүлийн хагас шигшээ тоглолт: 2012-2013 онд Испанийн “Барселона” багийг 7:0-ийн харьцаатай хожсон.
Энэ улиралд: хожил 7, тэнцээ 2, хожигдол 1
Мэргэн бууч: Томас Мюллер таван гоол

Атлетико Мадрид

“Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд: хожил 1, хожигдол 2
Хамгийн сүүлийн хагас шигшээ тоглолт: 1973-1974 онд Шотландын “Селтик” багийг 2:0-ийн харьцаатай хожсон.
Энэ улиралд: хожил 8, тэнцээ 2,
Мэргэн бууч: Диего Коста долоон гоол

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж