
Улсын мөрдөн байцаах газраас С.Цог нарын 12 хүнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хэрэглэсэн, хадгалсан, худалдсан, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн зэрэг үйлдэлд буруутгаж, ийнхүү шүүхээс ял оноолоо. Шүүхийн шийдвэрийн талаар “Хэрэгт холбогдсон 12 хүнээс баячуудын хүүхдүүд нь хөнгөн ял авч, ядуу тарчиг амьдралтай айлын хүүхдүүдэд хэргийн гол бурууг тохсон” гэх байр суурь илэрхийлж буй хүмүүс ч байна.
Шүүхийн шийдвэрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргааш хүргэх болно.
Д.ЖАРГАЛ