
Та өөрийгөө Ив Сан Лорены энэхүү туфлыг өмссөн байгаагаар төсөөлж байна уу?
Хэрвээ та сүүлийн үед гутлын их дэлгүүрүүдээр хэссэн бол туфлын өсгийний хэмжээ улам өндөрссөнийг ажигласан байх. Хэт өндөр платформ болон хадаасан өсгийт гутлын зах зээлд ноёрхож, бараг бүх загвар зохион бүтээгчид болон алдартнууд загварын энэ чиг хандлага рүү хошуурцгааж байна. Загварын шоу, улаан хивсний ёслол, алдартай загварын сэтгүүлүүд ч энэ түрэлтийг шүүрэн авч байна. Мэргэжлийн загвар өмсөгчдийн өмсөхөөс татгалзсан Александр Мак Квиний 12 инчийн өндөр өсгийтийг хэзээний этгээд зүйлд дуртай Лейди Гага “Bad romance” дууныхаа клипэнд өмсчээ.
Мэргэжилтнүүд гутлын өсгий өндөрсөх болсныг эдийн засгийн уналттай холбоотой гэж тайлбарлаж байна. “Өндөр өсгийтийн түүх” номын зохиолч Элизабет Семелэк CNN-д өгсөн ярилцлагадаа “Гутлыг хэт өндөр болгох бүтэшгүй санаа зонхилсон үе ирээд байна” гэжээ. Эмэгтэйчүүдийн гутал хэзээ ч одоогийнх шиг өндөр байгаагүй юм. Семелек эдийн засгийн хүнд үе хүмүүсийг амьдралаас тасархай болох хүсэлд хөтөлж байна гэж үзжээ. Гэвч хүмүүсийн бодит байдлаас тасархай байх гэсэн тэмүүлэл нь аюул дагуулж мэдэх юм. Өндөр өсгийт хөлд эвтэйхэн байна гэж хэзэ ч байдаггүй. Үүний үр дагаварыг амссан эмэгтэйчүүдийн тоо улам нэмэгдэж байна. Эмч, мэс засалчид эмэгтэйчүүдийн дунд хөл, шагайны өөрчлөлттэй холбоотой энэ төрлийн эмгэг нэмэгдэж байгааг анхааруулсаар байна. Хоёр инчээс илүү өндөр өсгийтэй ямар ч гутал аюултай гэнэ. Индүү эсвэл дөрвөлжин ултай гутал нь өндөр өсгийтээс илүү эвтэйхэн байдаг нь даралт бага үүсдэгтэй холбоотой. Намхан өсгийт хамгийн тохиромжтой загвар гэнэ. Эмч нар өндөр өсгийтээс болж зовж буй өвчтөнүүддээ оффист эсвэл чухал уулзалтад л үүнийг өмсөхийг зөвлөж байна. Хэрвээ та байнга явган алхдаг бол өндөр өсгийт өмсөх гэсний хэрэггүй. Мөн өндөр өсгийттэй хурдан хөдөлгөөнт бүжиг хийх тухай бодсоны ч хэрэггүй. Мөн жин ихтэй, үе мөчний өвчтэй эмэгтэйчүүд өндөр өсгийт тогтмол өмсөх нь хөл шагайны эмгэг хамгийн их тохиолддог. Өндөр өсгийт өмсөхөд зовиуртай байдаг нь бие махбодь уг өмсгөл огт таарахгүй гэдгийг анхааруулж буй хэрэг. Эмэгтэйчүүд өсгийтэй гутал өмсөхөө бүр болихгүй ч өсгийг нь багасгаж өдөр тутам өмсөхөө хязгаарлах нь хамгийн зөв алхам болно. Мөн хөлөндөө массаж хийж гольфын бөмбөг дээр гишгэн мөсөөр арчиж байх нь хөлөө амраахад тус болно. Өндөр өсгийтөө хэдэн хором ч болов тайлж, хөлөө жийж суниаж байгаарай.
Зочин 2010-04-15 182.160.52.194
Moschino I love love Jenifer Lopez Still DKNY be delicious Hugo Boss Orange зэрэг 100мл брэндийн америкаас орж ирсэн уснуудыг тус бүрийг нь 55 долларт зарна утас 99700212
erkhlen 2010-04-15 114.250.210.198
namhan gutal omshoor hoolin arin bulchin tataj ovdood bdg yum aa ondor osgiit omssoor bgad dassan bh l daa gehdee ondor osgiitguigeer amidralig yaj tosooloh ve dee he he het ondrig l bainga omdohgui bvl bolno bur osgiiguigutal iluu hold evgui shuu dee
T 2010-04-15 202.70.36.99
өндөр өсгийт ч гоё шүү гэхдээ нээрээ л хөлд эвгүй байдагэмэгтэйчүүд бид гангах гоё байвал тийм зэргийн өвдөлтийг даадымдөө ккк
Зочин 2010-04-15 202.180.220.86
мэдээлэл хурдан хүргэж байгаа нь сайн байнааа баяр хүргэе гэхдээээээээ эх үүсвэрийг нь дурддаг соёлд эднийх гэлтгүй бүх сэтгүүлчид суралцвал бүүүр сайнсан
saraa 2010-04-15 202.131.230.66
harin tiim bnahurdan orchuulj tavisan bnanewsmn amjilt husie
Зочин 2010-04-15 202.170.65.50
овоо шуурхай орчуулж тавьжээ өчигдөр yahoo дээрээс уншиж байсан бичлэг байна дажгүй орчуулжээ баярлалаа