МАХН-ын Залуучуудын холбоо гишүүдээ солино

Хуучирсан мэдээ: 2014.04.10-нд нийтлэгдсэн

МАХН-ын Залуучуудын холбоо гишүүдээ солино

МАХН-ын дэргэдэх “Ардчилал, шударга ёс, Монголын залуучуудын холбоо”-ны Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болно. Өнөөдрийн хурлаар тус холбооны анхан шатны байгууллагаа бэхжүүлэх жилийн аяны хүрээнд хийгдэж буй ажлууд болон холбооны дүрмийн шинэчилсэн найруулга, удирдах зөвлөлийн гишүүдийн ажлын үр дүн, санаачилга, хариуцлага ёс зүйн асуудлыг хэлэлцэх юм байна.  Мөн тус холбоо зарим гишүүдээ үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинэ хүмүүс томилох гэнэ. Чадвартай залуусаар эгнээгээ тэлж, бусад улс төрийн намын дэргэдэх залуучуудын байгууллагаас ялгардаг гэгддэг МАХН-ын Залуучуудын холбооныхон УЗ-ийн гишүүдээрээ чухам ямар хүмүүсийг сонгон батлах нь улс төрийн хүрээнийхний төдийгүй залуучуудын анхаарлын төвд байна. 

Мөн энэхүү халаа сэлгээ нь зарим гишүүдийнх нь эгдүүг багагүй хүргээд байгаа бололтой.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж