Хуучирсан мэдээ: 2014.04.10-нд нийтлэгдсэн

“Шинэ үе” тарсан уу?

Хошин урлагийн өмнөө барьдаг продакшны урдаа барьдаг жүжигчид болох Бооёо, Ундармаа нарыг түнжин хагарсан тухай мэдээлэл цахим сайтуудад цацагдах болжээ. Дөрөвдүгээр сарын 1-нд болсон хошин урлагийнхны нэгдсэн тоглолт, улаан хивсний ёслолд Ундармаа ирээгүйгээс олны анхааралд өртсөн энэ сэдэв сүүлдээ “Шинэ үе” продакшн тарж байгаа гэх ойлголтыг өгөхөөр болжээ. Энэ талаар тодруулахаар Гавьяат жүжигчин Н.Ариунболд, жүжигчин Г.Ундармаа нартай холбогдсон боловч хэн хэн нь яг адилхан “Утсаар ярих завгүй байна” гэж асуултад хариулахаас татгалзав.

Алтан портнёр гэгддэг энэ хоёр жүжигчнийг хэвлэлүүд хоорондоо маргасан хэмээн бичиж байгаа бөгөөд Г.Ундармаа зарим залуу жүжигчдээ аван “өрх тусгаарлаж” байгаа гэсэн мэдээлэл ч хэвлэлд гарсан билээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж